Mongolian Community of Colorado

Mongolian Community of Colorado Mongolian Community in Colorado, USA

04/02/2025

Колорадо мужийн Монголчуудын холбооны 2024-2025 оны сонгуульт жилийн тайлангийн хурал 2025 оны 3 сарын 30-нд амжилттай боллоо. Энэхүү хурлаар Холбооны удирдлагын багийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, ТУЗ-ийн бүрэлдхүүнийг сонгон баталлаа.

Өнгөрсөн сонгуульт жилийн хугацаанд холбооны үйл ажиллагааг амжилттай удирдан чиглүүлж, чин сэтгэлээ зориулан зүтгэсэн удирдлагын баг, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс, хандивлагчиддаа гүн талархал илэрхийлье.

Шинэ сонгогдсон удирдлагын баг маань бид бүхний эхлүүлж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөгдсөн ажлуудыг тууштай үргэлжлүүлэн, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Колорадо мужид ажиллаж, амьдарч буй нийт Монголчууддаа ажил үйлс нь үргэлж өөдөө байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Колорадо мужийн Монголчуудын холбооны 2024-2025 удирдах баг.

Манай Колорадо мужын авъяаслаг охин Билгүтэйн Оюу(Skye Belgutei)АНУ-н хэмжээнд зарласан"ESS Art Contest”-д өөрийн насны ...
04/01/2025

Манай Колорадо мужын авъяаслаг охин Билгүтэйн Оюу(Skye Belgutei)АНУ-н хэмжээнд зарласан"ESS Art Contest”-д өөрийн насны ангилалдаа шилдэг 5 хүүхдийн тоонд орж 2-р шатандаа оржээ. Одоо Та бүхний Like, Share дэмжлэгийн тоогоор тэргүүн байранд өрсөлдөж байна. Авъяаслаг охиноо нэг сайхан дэмжээд өгөөрэй манайхаан

ESS Art Contest | K-2 Grade Level Top 5 Finalist

Student Name: Skye Belgutei
Title of Artwork: Jungle Book
Student’s Age: 7
Grade Level: 2nd Grade
School: Challenge School & Mongolian Culture and Heritage Center of Colorado
District: Cherry Creek Schools
State: CO
Type of Artwork: Traditional

If this piece is your favorite, you can like, comment, and share it to vote!

03/30/2025
03/30/2025

Монголчуудын Холбооны Бүх Нийтийн Хурал
https://us06web.zoom.us/j/9030134268?pwd=CH58EFR2FeOT92E0a1XVL6Yxa7VDTP.1&omn=84827756924

Zoom ID: 9030134268
Pass: 660062

Zoom is the leader in modern enterprise video communications, with an easy, reliable cloud platform for video and audio conferencing, chat, and webinars across mobile, desktop, and room systems. Zoom Rooms is the original software-based conference room solution used around the world in board, confer...

Колорадо Мужын Монголчуудын Холбооны 2024-2025 онд хэрэгжүүлсэн ажлын эмхэтгэл товч танилцуулага
03/25/2025

Колорадо Мужын Монголчуудын Холбооны 2024-2025 онд хэрэгжүүлсэн ажлын эмхэтгэл товч танилцуулага

03/23/2025
Гадаадад суугаа монголчууд бид эх орноосоо ирсэн урлаг, уран сайхны арга хэмжээг дэмжих нь эх хэл, соёл, үндэсний бахарх...
03/22/2025

Гадаадад суугаа монголчууд бид эх орноосоо ирсэн урлаг, уран сайхны арга хэмжээг дэмжих нь эх хэл, соёл, үндэсний бахархлаа хамгаалан үлдэх хамгийн сайхан арга замуудын нэг юм. Монголын маань урлаг, авьяаслаг уран бүтээлчид дэлхийн хаана ч биднийг үндэсний соёлоор маань холбож, эх нутгийн уярал, омогшлыг мэдрүүлдэг.

Тиймээс бид тэднийг дэмжиж, уран бүтээлийг нь үзэж, цааш түгээж, эх орныхоо соёлыг сурталчлахад хувь нэмрээ оруулах нь зөв зүйл. Ингэснээр хилийн чанад дахь монголчуудын эв нэгдэл батжиж, дараа үеийнхэндээ өв соёлоо таниулах томоохон ач холбогдолтой билээ.

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт Колорадочууд аа! "Баавгай болохсон" кино энэ Бямба гаригт 21:30 цагт Денвер хотын Landma...
03/18/2025

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт Колорадочууд аа!

"Баавгай болохсон" кино энэ Бямба гаригт 21:30 цагт Денвер хотын Landmark Theater кино театрт ганцхан удаа гарах гэж байна!

🎟️ Тасалбараа энэ линкээр:
https://lantuundohio.org/if-only-i-could-hibernate_denver
эсвэл хаалган дээрээс (бэлнээр) худалдан аваарай
🎬 Бүх орлого 100% нь "Лантуун Дохио" ТББ-ын "Ид Шидийн Орон" хүүхэд хамгаалах хөгжлийн төвд хандивлагдах болно.
Киногоо үзэж амжихгүй бол тасалбараа авч, хандив өргөх боломжтой.

Тэнд уулзацгаая!

Колорадо Мужийн Монголчуудын Холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн ба Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, батлах журмыг та...
03/13/2025

Колорадо Мужийн Монголчуудын Холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн ба Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, батлах журмыг танилцуулж байна.

КММХ-ны 2025-2026 оны дараагийн удирдлага болох ТУЗ гишүүд болон Ерөнхийлөгчийг сонгох ээлжит нээлттэй хуралд таныг урьж...
03/13/2025

КММХ-ны 2025-2026 оны дараагийн удирдлага болох ТУЗ гишүүд болон Ерөнхийлөгчийг сонгох ээлжит нээлттэй хуралд таныг урьж байна. Та сонгох болон сонгогдох эрхээ хэрэгжүүлээрэй.

03/12/2025

Иргэдийн анхааралд:

АНУ-ын шинэ засаг захиргаанаас хууль бус цагаачлалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус улсын Цагаачлалын алба болон хууль сахиулах бусад байгууллага хамтран АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг саатуулж, албадан буцаах ажиллагааг явуулж байна.

Онц ноцтой гэмт хэргийн түүхтэй, нийгэмд аюул занал учруулж буй хууль бус цагаачдыг саатуулж, албадан гаргаж байгааг холбогдох албаныхан мэдэгдэж байгаа хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газар танхайрсан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэргээр саатуулагдсан бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг баривчлан буцаах тохиолдол мөн гарч байна.

Иймд та бүхэн АНУ-ын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, зөрчил гаргахгүй байхад анхаарна уу!

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ТАЛАРХАЛКолорадо мужийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн з...
03/10/2025

ТАЛАРХАЛ
Колорадо мужийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн золголт, ахмадын хүндэтгэлийн хүлээн авалтын үйл ажиллагаанд сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлж, мөнгөн болон эд материалын хандив өргөсөн хувь хүн, гэр бүл, албан байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөнгөн хандив өргөсөн

Мараната Монгол цуглаан – $200
Сувдаа гэр бүл – $100
Азтан клуб – $100
Мөнхтулга, Баярмаа гэр бүл – $200
Гансүх, Алимаа гэр бүл – $300
Төмөрбаатар гэр бүл – $100
Одбаяр, Батяргуй гэр бүл – $200
Сугармаа – $50 (хайлмаг, амттан)
Болдбаатар, Хишигжаргал гэр бүл – $200
Гэрэлт Ирээдүй Сан – $461
Батаа, Майцэцэг нарын гэр бүл – $200
Батзаяа, Болормаа нарын гэр бүл – $200
Гантулга, Нарантуяа нарын гэр бүл – $200

Хоол, хүнс болон бусад хандив

Аsa Sushi -ийн байр болон хоол унд бэлтгэлийн туслалцаа, жимсний таваг..
Чимэд, Санчийноров гэр бүл- Амтат өнгөт еэвэнгийн багц
Бямбаа, Төгсөө гэр бүл – Цагаан идээ, 1 шил архи
Х. Оюунжаргал – 5 литр айраг
Батсүх, Мөнхсүх гэр бүл – Bemex Хаан Цай
Гантулга, Хашцэцэг нарын гэр бүл – Тавгийн хэвийн боов, таваг халбага, сэрээний иж бүрдэл, сүүтэй цай, үйл ажиллашаанд зөвлөлгөө
Жаргалсайхан, Цоомоо нарын гэр бүл – 100 ширхэг бууз
Баатарчулуун, Туяа нарын гэр бүл – Салад, 100 ширхэг бууз
Энэрэл Бэкэри – Еэвэн, тавгийн идээ

Урлаг, уран бүтээлийн дэмжлэг

Колорадогийн Монгол Сургууль – Бүжиг, хөгжим
Ажнай хамтлаг – Морин хуурын тоглолт
Тулга клуб - Уран уншлага
Мараната Монгол Цуглаан- Гоцлол дуу
Монгол Өв Соёлын Төв- Маскан уран бүтээлийн дээжис
Төрөө, Лхамаа гэр бүл – Тайзны чимэглэл
Сар шинийн баярт сэтгэлээсээ оролцож, Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ дахин баярласан талархсанаа илэрхийлье.

Колорадо мужийн Монголчуудын холбоо

2024 оны 3 сарын9 өдөр

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Спорт хөгжлийн хорооны дарга Д. Амарбаясгалантай ажил хэрэгч сайхан уулзалт бол...
03/05/2025

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Спорт хөгжлийн хорооны дарга Д. Амарбаясгалантай ажил хэрэгч сайхан уулзалт боллоо. Уулзалтын үеэр бид харилцан мэдээлэл солилцож, хилийн чанад дахь монголчуудынхаа эв нэгдэл, хамтын харилцаа, холбоог өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцан, халуун дотно яриа өрнүүллээ. Цаашид Колорадо Мужын Монголчуудын Холбоо болон Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийн хамтын ажиллагаандаа амжилт хүсье!

Address

2180 S Colorado Boulevard
Denver, CO
80222

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Community of Colorado posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Community of Colorado:

Videos

Share